СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг буудаж хөнөөжээ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ буудаж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг энэ сарын 27-нд Цагдаагийн ерөнхий газар бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Буудсан гэх хүүхэд 17, буудуулж амиа алдсан хүүхэд нь 15 настай байсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа аж.