Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өчигдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 тохиолдол бүртгэгджээ
00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 01–ний өдөр нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,
Хүний биед халдах-89
Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл-97
Хулгайлах-21
Эрүүлжүүлсэн-160
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-66
Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.



