Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал маргааш болно

 Хууль эрх зүй
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/370300695_258973506971702_6553479034270421390_n (2).png

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр болно.

Тодруулбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-ны 10.00 цагт товлогдсон ч хойшлуулах шийдвэрийг гаргасан байдаг.