УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 22-нд болно

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shuuh/MPA PHOTO 2016-4029.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-ын нэрийн өөрчлөлт, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцэнэ. “Их Монгол Засахуй ухаан” намыг шинээр бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэх юм. Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр товлов.