Г.Ариунбуян: Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэнэ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:утаа/263642676_1883836635156889_4489262686237034702_n.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Уг галыг унтраах баг бүрэлдэхүүнд ажиллаж байсан 3 алба хаагч амь насаа алдсан билээ.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урьдчилсан мэдээллээр 20 гаруй автомашин дэлбэрсэн. Мөн ОБЕГ-ын 3 алба хаагч амь насаа алдсан. Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулах үйл ажиллагаа явуулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэж, уулзана" гэв.