Дэлбэрэлтэд өртсөн гурван албан хаагчийг таниулах ажиллагаа дуусч, ар гэрийнхэнд нь албан ёсоор МЭДЭГДЖЭЭ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:obeg/IMG_0850 copy.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гараад буй.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян үүрийн 06.00 цаг орчимд "Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулах үйл ажиллагаа явуулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэж, уулзана" гэж байсан бол албан хаагчдыг таниулах ажиллагааг хийж дуусчээ.

Тус албан хаагчид нь Баянзүрх дүүргийн онцгой байдлын албан хаагчид байсан бөгөөд нас барсан тухай мэдээллийг албан ёсоор гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна.