Э.Цэндбаатар: Ялсандаа баяртай байна. Ирэх дөрөвдүгээр сард бүсийн төлөө тоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsendbaatar/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ес дэх ялалтаа байгуулсан. Тэрбээр Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй тамирчин Мохамед Сумаоротай энэ удаагийн тулаанаа хийсэн бөгөөд тулаанаасаа гарч ирээд "Ялсандаа баяртай байна. Намайг дэмжсэн монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүйн тулд хичээж байгаа. Дараагийн удаа дөрөвдүгээр сард бүсийн төлөө тоглоно" гэлээ.