ЦЕГ: Юань их хэмжээгээр орж ирсэн гэх мэдээллийг шалгаж эхэлсэн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2024/03/433455176_459115249802147_2935142945518241089_n copy.jpg

Урд хөршөөс контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр цацагдсан юм. Ингэхдээ уг мөнгийг "сонгуульд зориулсан мөнгө" гэх мэдээлэл гараад буй.

Тиймээс уг мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Мэдээлэл гарсантай холбогдуулан мэдээллийн үнэн бодит эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагаа эхэлсэн" гэлээ.

Харин ТЕГ-аас тодруулахад "Одоогоор энэ мэдээлэл бүртгэгдээгүй" гэх мэдээллийг өглөө.

ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амараас тодруулахад “Энэ талаар манай байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Бид мэдээллийг үргэлжлүүлэн тодруулан мэдээлэх болно.