13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн 4 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
90
legacy:TSEG/darga nar/MPA_6262 copy.jpg

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ы
    ыбө

    цагдаа нар бузартчижээ ном уншуулхаар болж

  • З
    Зочин

    Batlagdsan tohioldold tukhain tsagdaagiin hesgiin udirdlaguudad hariutslaga tootsoj alband ajillakhiig ni nasaar ni hasj gemt etgeeduuded nasaaar ni horikh yal ogokh heregtei. Surgalt bainga hiij baigaa gesen hamgiin suuld 1 sard hiisen surgalt chini yamar ch dungui gesen ug. novshiiin surgalt oromdoj baigaa surgaltiin hesgee shinechil

  • З
    Зочин

    yaahaaraa ajlaas ni chuluuldug um. shorond hiidgui umuu

    • H
      Hunii erh

      Harin tiin. Tsaaziin yalaa sergeeh bas heregtei

  • A
    a

    Belgiin havitald orson baij bolzoshgui asuudliig gene vv. 14 oos doosh nasnii huuhed deer hariltsan tohiroltsoj belgiin hariltsaand orson geh zuil yrigdahgui shuud l hvchin bolno biz dee arai dendvv ymaa

  • Э
    Энгийн ард

    1. Ажилаас нь хал 2. Нэр, хаана ажиллаж байсан илчэл 3. Наад төрийн хувцас өмсөхөөрөө ард түмэнийгээ нохой гахай боол шиг боддог бодол харьлцаагаа боль п..данууд минь. 4. Хүүхэд нялх жоохон охиныг миний чиний охинтой ижилхэн ийм амьтанг но..шийн цагдаа ишш чааваас арайчдээ

  • А
    АРД

    ямар нүүрээрээ хамгаалах вэ дээ. шүүх нь хэрэгсэхгүй болгох байлгүй

  • З
    Зочин

    өмгөалөх эрхгүй яах гэж буруу үг хэллэг хэрэглэдэг юм вэ

  • З
    Зочин

    Цагдаагийн даргыг огцруул