ШУУРХАЙ: 13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчдыг БАРИВЧИЛЖ, амиа хорлохыг завдсан этгээдийг тусад нь саатуулжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:TSEG/434144685_3681481028774796_4882768358067864456_n.png

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан. Уг асуудалд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэх тайлбарыг өгсөн байдаг.

legacy:TSEG/hereg/434120966_238540302676570_6703539983254307453_n.png

Мэдээлэл гарсны дараа амиа хорлохыг завдсан албан хаагчийг хотоос баривчилсан

Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж.

Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байна. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн байна.

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчдыг БАРИВЧИЛЖЭЭ‼️‼️@Enkhbayar_bat @OyunerdeneMN @OdontuyaS @UndramChinbat @OyunchimegAyur @M_Oyunchimeg pic.twitter.com/V52kheHR5o

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 5, 2024

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ter mishigdorj gej lalriig bas chuluul. yaahaaraa huuhed huchinduulcheed baihad hevleliin hurlaar belgiin harilcaand orson gej yarij baidag um. uursdiin arisaa l hamgaalhaas uur um boddoggui muusain novshnuud

  • I
    Irgen

    Ohin huuhded deerelgej bdg hogiin novnuud yumdaa. Tiim durtai yum bol nasand hursen huniig huchindehgui yaasiiin. Chadahgui amisgaanuud nga l daa, chatsga yumnuud.

  • Ч
    Чөтгөр ав

    Арай ч үгүй байлгүй гэж цагдаадаа итгэж байсан муу хогнууд чинь бузар хэрэг хийчихсэн байна ш дээ. Муу новшнуудын захирч чаддаггүй махыг нь огтолж ав.

  • З
    Зочин

    Яана даа монголын маань төр төрийн хууль хүчний гэгдэх нөхдүүд монголоо хүнээ төрөө байх гэж ямар нөхдүүд төрд маань шургалж гэдэг л эмгэнэл юм өөрсдийнхөө улаан хоолойнуудаа захирч чадахгүй сураагүй байж л нэг их төрийн болсон нөхдүүд

  • З
    Зочин

    энэ одоо юу яриад байгаа болоо, тогтоогдвол жихшиг. инээдтэй юм бээээ вбуруутай үйлдэл нь ойлгомжтой байхад