Д.Тогтохсүрэн: Ухуулагчийн мөнгөө ч өгч чадахгүй байж магадгүй учраас үнэгүй ажиллах хүн байвал ажиллуулж өгөөрэй гэж намынхандаа хэлж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:togtohsuren/Toogii darga.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сонгуулийн зардал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Шуудхан хэлэхэд сонгуулийн зардал босгоход маш хүнд байна. Бүх зүйл ил тод, нээлттэй байх ёстой. Би ганц найз нөхдөөсөө, ах дүү нараасаа гуйж байна. Би заримд нь шууд хэлж байгаа. "Ухуулагчийн мөнгө өгч чадахгүй юм шиг байна шүү. Сайн дураараа үнэгүй ажиллах хүн байвал надад ажиллуулж өгөөрэй гэж намынхандаа хэлж байгаа. Зардлын хувьд маш хүнд сонгууль болох нь ээ.

Тойрог томссонтой холбоотой зардал нэмэгдсэн. Би тухайн үедээ 200-300 сая төгрөгт сонгуулиа хийчихнэ гэж бодож байсан. Тиймээс бүрэн сонгуулийн зардлаа гаргаж чадахгүй. Сонгогчдоо хандана. Ний нуугүй хэлэхэд нуруугаа авчхаад байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ард түмнээр тохуурхаж тоглож ханахгүй байна уу, чамайг сонгох гээд үнэгүй зүтгэх мангар байхгүй байхаа. чадахгүй бол зүгээр л мөрөөрөө зайлаач

  • З
    Зочин

    IX ZALITAI NOXOR DOO ODOO OVOO NAR, XU NAMD ZALUUCHUUD SONGOXGUI EVSEL, SHINE ZALUUCHUUDIIG SONGOX BAIX

  • З
    Зочин

    Ингээд тохуурхаад байдаг гөлөгнүүд шүү!!!