ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол, Куба улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” уулзалт болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:mic/хэвлэл (2).jpg

Зургадугаар сарын 5-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: “Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа”эрдэм шинжилгээний хурал болно.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00-13:00 цагт: УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай.

10:30-12:30 цагт: МҮХАҮТ-д “Монгол, Куба улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” уулзалт болно.

14:00-17:00 цагт: Чойжин ламын сүм музейд: "Тэгш хүртээмжтэй музей-2024" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөрлөг болно. Утас: 9829-9827.

-“Аюуд тауэр”-т: “Сонгуулийн үед мэдээллийг нягтлах нь” сэтгүүлч, ХМХ болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, идэвхтнүүдэд зориулсан сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.