Н.Номтойбаяр: 2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:nomtoibayar/уацу.jpg

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.

Тэрбээр эл шийдвэрт "2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ. Итгэж дэмжиж байсан бүхэнд баярлалаа. “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлээд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцэнэ" гэх байр суурийг илэрхийлжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шүүхийнхэн үнэхээр захиалгаар ажиллаж, хүмүүсийг хэлмэгдүүлэн ажил, албан тушаалыг нь булаан авдаг, хорьж цагдан худлаа баримт нэртэй цаас бүрдүүлдэг, ял өгдөг, сэтгэл санаа, эд хөрөнгөөр дарамталдаг тохиолдол маш их байнаа, Үүний ард Миеэ, Хүзүүгүй, Хурц нарын хүмүүс группээрээ одоо ч гэсэн ажиллаж л байна зайлуулж чадахгүй л байна ш дээ, хулгайч нарыг,,,

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Үндэсний эвсэл гэдэг чинь Элбэгдорж, М.Энхболдын Хонгилынхноор дүүрэн ш дээ. Миегийн дүү Ундраа, Эбигийн гар хөл Пүрэвдаваа, хуульч О.Батхүү, Номтойбаяр гээд олон сданууд бий. Тэднийг сонгож болохгүй.

  • З
    Зочин

    Энэ юу дутлаа гэж..

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчөө наад эрүүгийн шүүхийн шүүгч нартаа хариуцлага тооцох ёстой. Тухайлбал, зоригийн амь насыг хохироосон асуудлыг шийдсэн эрүүгийн бүх шатны шүүгчид, татварын ганбат, энхбат, гэх мэт хүмүүсийг хэлмэгдүүлсэн шүүгчид. Мөн тагнуулын цогтбаатар, мөн бат-ирээдүй гэх мэт хүмүүсийг санаатай буруу шүүж хэлмэгдүүлсэн гэх мэт...

  • З
    Зочин

    Энэ эрүүгийн шүүхийн шүүгчид чинь л харин төрийн өндөр албан тушаалтны заавраар ял өгдөг нь сүүлийн жилүүдэд ял авч хэлмэгдсэн хүмүүсийн мэдээллээр нотлогдоод байна даа. Харин иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчид асуудлыг шударга хуулийн дагуу шийддэг юм билээ. Би асуудал шийдүүлж байсаан.