ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн асан Д.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвших эсэхийг шийдэх шүүх хурал болно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 22 сек
00
legacy:2024/06/257766536_872269373525833_7359190764890016373_n.jpg

Зургаадугаар сарын 11-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

08:30 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлд: Сэтгүүлчдэд шүүхийг сурвалжлах хөтөч, улс төрчид зориулсан гарын авлага танилцуулах, шүүхийн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох сургалт, уулзалт болно.

08:30 цагт: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: УИХ-ын гишүүн асан Да.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно. Утас: 9111-7815, 9900-7925.

10:00-15:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас бүхэлдээ үерт автаж оршин суугчид, ААН, ЖДҮ эрхлэгчид хохирлоо барагдуулаагүй орхигдсон иргэд тайван жагсаал зохион байгуулна. Утас: 9601-0324.

11:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Үндэсний баялгийн санг дэмжиж уул уурхайн салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

11:40 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд: Боловсрол судлалын магистр А. Найгалмаа “Монгол Улс 361 жилийг товчилсон хурдтай хөгжих үндсэн гурван боломж, шийдэл” -ийн талаар танилцуулж, сонгуульд нэр дэвшигч нарт хандан уриалга гаргаж буйгаа мэдээлнэ.

13:00-17:20 цагт: МҮХАҮТ-д: “Бизнесийн сэргэлт” P-MBA (Personal MBA) сургалтын хөтөлбөрийн III элсэлтийн хичээл онлайн болон танхимаар зэрэг эхэлнэ. Утас: 9907-7127.

15:00-17:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд: Монгол-Лаосын бизнес уулзалт болно. Утас: 7727-7070.

-“Органик Монгол Хөтөлбөр”, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбооноос 21 аймагт зохион байгуулж буй хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг 6-р сарын 11-нд Сүхбаатар аймагт, 12-нд Дорнод аймагт тус тус болно.

-УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын сурталчилгааны нээлт аймаг, дүүргүүдийн төвд болно