Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Нямбаатар: Метро барих ажлыг шинэ байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй ажиллана
20

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу “Метро” барьж байгуулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж дуусжээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр метро барих ажлын эхлэх болон дуусах хугацааг хэрхэн төлөвлөж байгаа талаар дараах мэдээллийг өгсөн юм.



