Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ
00

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Тодруулбал, тус далангийн тухайд нийт 750 метр урт, 4-4.6 метр өндөртэй түшиц хана хийгдэх аж. Ингэхдээ Натурын гүүрнээс урд талын төмөр замын прейзер хүртэл хийхээр төлөвлөсөн аж.



