ЗӨВЛӨМЖ: Гэр бүл, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгнийгээ бүртгэдэг байхыг анхааруулж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/IMG_8783.jpeg

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах

-Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх

-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих

-Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.