СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nomtoibayar/nombayr.jpg

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2024.06.13/ хуралдлаа. Хуралдаанаар өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татсан "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэлэлцжээ. Ингэхдээ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Эргэн сануулбал, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан үйл явц өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.