Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Завхан аймагт орсон түр зуурын борооны улмаас 30-40 айл үерт автжээ
00

Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт өнөөдөр /2024.06.17/ 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас 30-40 орчим айл үерийн усанд автсан дуудлага 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангаж байна.


.webp)
