СОНГУУЛЬ 2024: Хүсэлт гаргасан 16 мянган иргэнээс өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/06/1 copyljbl.jpg

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг хоногийн хугацаа үлдлээ. Харин өнөөдөр /2024.06.27/ хуульд заасанчлан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Зөөврийн битүүмжилсэн хайрцагт саналаа өгөхөөр хүсэлт гаргасан 16 мянга 352 иргэн байгаа юм. Хэсгийн хорооны гишүүд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.