Англи улсын Баат хотноо болж буй Математикийн олимпиадад манай улсын зургаан сурагч оролцож байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/451734757_1024364962376059_476262593574713241_n.jpg

Олон Улсын Математикийн 65 дугаар олимпиад Англи улсын Баат хотноо 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус олимпиадад дэлхийн 110 орны 600 гаруй математикч хүүхдүүд оролцож байгаа бөгөөд оролцогчид 2 өдрийн турш 6 бодлогыг 9 цагийн турш бодож өрсөлдөнө.

Манай улсаас Д.Энэрэлт, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис, Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нарын 6 сурагч оролцож байна.