Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
14 мянган тонн борооны усыг соруулж, 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргажээ
00

Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14,403 тонн ус соруулжээ. Мөн болзошгүй эрсдлээс 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажилласан.



