ПАРИС 2024: Боксын төрөлд М.Энхжаргал Италийн тамирчин Чараабитай, О.Есүгэн Колумбийн тамирчин Валиансатай тулалдахаар сугалаа таарлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/452912850_894583366036148_7959872672526972062_n.jpg

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа. Манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа.

Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай тамирчин юм.