Давж заалдах шатны шүүхээс СУИС-д сурч байхдаа бүлэглэн хүчирхийлүүлсэн гэх Ш-ийн хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүллээ
01

34 настай Ш-ийг 2011 онд 19 настай СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж, хүчиндсэн гэх хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, эл хэрэгт дөрвөн хүнийг холбогдогчоор тогтоон шалгаж буй бөгөөд нэг нь БНСУ-д байгаа тул хэргийг нь тусгаарлан шалгаж байна. Харин бусад холбогдогч нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт прокурорт эсэргүүцэл бичсэний дагуу өнөөдөр Давж заалдах шатны шүүх хурал боллоо. Шүүхээс тухайн хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр удахгүй гэм буруугийн шүүх хурал зарлагдана.


