Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-3wbsq5y9-1.webp

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ямааны годрон өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө. 11-р сарын дунд гэхэд ямааны годрон өвчний вакцин Монгол Улсад орж ирнэ. Буруутай этгээдийг олж тогтоох үүргийг тагнуул, хуулийн байгууллагад өгөөд байна" гэв.