Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ
00
.webp)
Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 24-ний 02 цагт СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай иргэн М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг шуурхай олж, баривчилжээ.


