БНСУ-д зохион байгуулагдсан таеквондогийн ОУ-ын тэмцээнд “Тэмүжин“ клубын тамирчид 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/сббөс.jpg

“Park ChunHee cup” олимпын таеквондогийн олон улсын тэмцээн долоодугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсын "Тэмүжин" клубын 11 тамирчин оролцож 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.

legacy:15/өмы.jpg

Ганцаарчилсан пүмсэ төрөлд н.Нандинбилэг, н.Нандинхүслэн нар медальт байранд шалгарсан бол тулааны төрөлд Б.Золбоо алт, Н.Цэндмаа алтан медаль хүртлээ. Мөн дараах сурагчид медаль хүртжээ. Үүнд:

-М.Нандинхүслэн алтан медаль

-Б.Энхжин алтан медаль

-Э.Номин алтан медаль

-Ц.Төгөлдөр алтан медаль

-М.Өсөхбаяр алтан медаль

-М.Даваадэлгэр мөнгө медаль

-О.Марал мөнгөн медаль

- Б.Нандинбилэг хүрэл

-Д.Бумбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.

О.АНУЖИН

legacy:15/бмөм.jpg legacy:15/сөбй.jpg