Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-нд эхэлнэ
00

2024 оны Ази тивийн ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Монгол Улс түүхэндээ анх удаа зохион байгуулах эрх авсан билээ. Тэгвэл тус тэмцээн нь наймдугаар сарын 9-19-ны хооронд болох товтой байгаа бөгөөд “Resort world Terelj hotel”-д 10 хоног үргэлжилнэ. Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, Энэтхэг, Малайз, Кувейт, Шинэ Зеланд, Япон, Камбож зэрэг улсын шатарчид оролцоно.
О.АНУЖИН



