ТАНИЛЦ: Өнөөдөр дэвжээнд гарах тамирчдын хуваарь

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
00
legacy:2024/07/Copy of Tusviin aldagdal.jpg
legacy:олимп 2024/452289860_892881349539683_8048106657742456277_n.jpg

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Энэ удаагийн олимпт манай улсын 32 тамирчин оролцож буй бөгөөд баг тамирчдын медалийн салхийг хагалж, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2024.07.29/ өрсөлдөх тамирчдын хуваарийг хүргэж байна.

ЖҮДО 57кг

legacy:олимп 2024/452285815_891671066327378_9038642094256176675_n.jpg

-Лхагватогоогийн Энхрийлэн өрсөлдөнө. Тэрбээр Улаанбаатарын цагаар 16.00, 22.00 цагуудад барилдана.

Овог нэр : Лхагватогоогийн Энхрийлэн

Төрсөн он, сар, өдөр: 1998.12.28

Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: Ц. Шийрэв

Амжилт: Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга

Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Жүдо бөхийн спорт надад маш олон эерэг үр нөлөө үзүүүлсэн. Амьдралыг минь илүү их утга учиртай болгож өгсөн.

Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр

ЖҮДО 73 кг

legacy:олимп 2024/452634548_892806666213818_1768608424785713294_n.jpg

-Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Тэрбээр Улаанбаатарын цагаар 16.00, 22.00 цагуудад барилдаанаа хийх юм.

Овог, нэр: Батзаяагийн Эрдэнэбаяр

Байгууллага: “Хилчин” спорт хороо, “Хангарьд” спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: Д.Наранбаатар, Ш. Бат-Орших

Амжилт: Тбилис их дуулга тэмцээний аварга

Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хайр, хүндлэл, ёс суртахуун

Таны мөрөөдлийн өдөр: Олимпын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэх