Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ПАРИС-2024: ОУХМ Л.Энхрийлэн 16.00 цагаас Косовогийн тамирчин Нора Гяховатай барилдана
00

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний учраандаа Косовогийн тамирчин Нора Гяховатай барилдана.
Нора Гяхова нь 31 настай, “Токио 2024” зуны Олимпын наадмын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гранд сламын 3 удаагийн аварга юм. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн барилдаанууд 16:00 цагт эхлэх бөгөөд 7 барилдааны дараа манай тамирчин хүчээ үзнэ.



