ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний учраандаа Швейцарийн тамирчин Нилс Штамптай барилдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:олимп 2024/453254701_896717115822773_3755228050323357799_n.jpg

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний учраандаа 🇨🇭Швейцарийн тамирчин Нилс Штамптай барилдана. Нилс Штамп нь 27 настай, Дэлхийн аваргын алтан медальт, Гранд сламын гурван удаагийн аварга юм. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жингийн барилдаанууд 16:00 цагт эхлэх бөгөөд 10 барилдааны дараа манай тамирчин хүчээ үзнэ.