ПАРИС-2024: ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:олимп 2024/453718637_898561748971643_516138680765507250_n.jpg

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн эхний барилдаанаа хийх юм. Тэрбээр эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана. Ванесса Чала нь 34 настай, Гранд сламын хүрэл медальт тамирчин юм.