ЧӨЛӨӨТ БӨХ: Д.Отгонжаргал ХҮРЭЛ медалийн төлөө барилдах бол Б.Хулан эхний барилдаанаа хийнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/eb012a91-07cc-4245-ab6f-27d8e546d592.jfif

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй билээ. Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсыг төлөөлж хоёр тамирчин барилдах юм. Тодруулбал,

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал ХҮРЭЛ медалийн төлөөх барилдаанаа хийх бол 53 кг-ын жинд ОУХМ Б.Хулан эхний барилдаанаа Нигерийн бөхтэй хийх хуваарьтай байна.

Д.Отгонжаргалын тухайд, өнгөрсөн шөнө шөвгийн 4-ийн барилдаанаа АНУ-ын бөх Хилдебрант Сара Аннтай хийж, 0:5 харьцаатайгаар ялагдсан юм.