Д.Отгонжаргал шөвгийн дөрөвт шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/choloot otgonjargal.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал өрсөлдөж буй юм. Тэрбээр эхний барилдаанаа Италийн бөх Эмануэла Лиуззитай хийх байсан ч өрсөлдөгч нь жиндээ хүрээгүйн улмаас хасагдаж, манай тамирчин ялалт авсан.

Улмаар шөвгийн наймд Олимпын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Азербайджаны бөх Мария Стадниктай барилдаж 4:3 харьцаатайгаар ялалт байгуулж, Их шөвгийн дөрөвт шалгараад байна. Шөвгийн дөрвийн барилдаан Монголын цагаар өнөө шөнө 01:00 цагт эхлэх юм.