ЧУУЛГАН: ХХААХҮЯ-ыг харьяа байгууллагуудынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг гишүүдийн 50.4 хувь нь дэмжив

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
380
legacy:j enkhbayar gishuun/энхээ ж.jpg

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж буй. Уг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй гаргасан саналуудыг дэмжих томъёоллоор санал хурааж эхлэв. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг гаргажээ.

Тэгвэл уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар дэмжлээ. Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажиллаж байгаа билээ.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв2. Амжилт. Манай хот үйлдвэрийн хот байсан. Сайхан хот минь улам сайхан болог ээ

  • Л
    Лхамсүрэн

    Зөв шүү яамаа дагаад хэсэг хүмүүс явна ер нь бол дагуул хотууд руу их дээд сургуулиудыг ч нүүлгэх хэрэгтэй Жаргалсайханы эрт яриад байсан санал маш зөв санал даа зөв юмыг тал бүрээс нь хараад нэг шийдэл гаргадаг баймаар санагдах юм даанч зөв зүйлыг дэмжихгүй байгаа нь маш харамсалтай

  • З
    Зочинхүү

    Дархан, Сэлэнгийн аль олигтой газар байршлыг Энхбаяр авч газар тариалан эихэлж, мал үржүүлж зочид буудал, худалдааны төв, ББСБ ажиллуулж баяжиж, иргэдийн эд хөрөнгийг зах Зээлийн үнээс доогуур үнэлж хураан авч баяжсан хүн дээ. Нөгөө " ашиг сонирхлын.... зөрчил... Тухай хууль" энэ тэр нь энэ хүмүүст үйлчилдэггүй юм байх даа. Их хэмжээний газар таииалан, малтай хүнийг ХАА сайд болгодог, зам тээврээр Монголын баялгийг өдөр бүр зөөж байдаг хүнийг Зам тээврийн сайд болгодог, үгүй мөн хачин юмаа Тэгтэл зүгээр энгийн нэг төрийн албан хаагч, ажилтан 2 нэг дор, нэг салбарт ажиллаж болохгүй ашиг сонирхлын зөрчил болоод байгаа шүү дээ МАНгарууд аа

  • З
    Зочин

    80ii

  • З
    зочин

    дарханы байрлал сайтай бүх газрыг энэ хулгайч авсан одоо бүр яамаа нүүлгэж ирж том байнаа хулгайч нар

  • З
    Зочин

    Хамуурсан тархитангууд. Энхбаяр өөрөө Дарханд босгосон их хөрөнгөн дээрээ эзэн суу л даа. Төрийн яам нийслэлдээ байдаггүй юм уу. Гажиг гажиг юм их сэдэх юм даа. 50.4% нь эргүү төлөгнүүд болой...

  • Б
    Баярсайхан

    Дарханд шилжүүлэх яахав шилжлээ гэхэд тэр олон хүний байр сууц сургууль гээд зөндөөн л юм болох байх даа

  • З
    Зочин

    Архангай. Ховд багшийн сургуультай. Дорноговь АУК'- той. Дархан эртнээс л олон их дээд сургуультай оюутаны хот болсон ш дээ. Маш зов шийдвэр байна. Торийн байгуулага зарим их дээд сургуулиудийг хотоос гаргах нь л зов,

  • О
    Отгоо

    ЖДҮ сангийн мөнгө хусаж Банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан хүн арга хэмжээ авагдах нь байтугай САЙД болоод л ......... Энэ улс төрчид болон хуулчьчдад үнэхээр итгэх итгэлгүй болж бна. Хичнээн ч хууль зөрчигчид гишүүн,сайд болчив доо

  • Э
    Эрдэнэ

    ЖДҮ.чин авилгач

  • Г
    Гэрэлт

    Маш зөв санал байнга. Одоо л зөв ярьж байнга.

  • З
    Зочин

    Яамдуудыг нэг нэг их дээд сургуультай хамт аймаг бүрт байрлуулчих одоо зам харилцаа боломжийн болсон цахим гэж дэвшил гарлаа аймаг бүрт хотхон байгуулчих ер нь орон нутгаас хотод ирэх шаардлага бага гардаг л болгомоор тэгвэл хот түгжрэлгүй сийрэг болно доо

  • Z
    Zochin

    Zob zob

  • И
    Иргэн

    Ирж очих онцын шаардлагагүй болгохгүй бол иргэд хол зам туулах гэж хэцүү шүү!!! Одоо Уулын уурхайн чиглэлээр сурдаг сургалтын байгуулагуудаа Эрдэнэтийн овоо өнгөтэй байгаа тийшээ!!!

  • Б
    Бах

    Хүмүүсээ чирэгдэлгүй болгохын тулд онлайнаар сайн хөгжүүл

  • Z
    Zochin

    Songuuliar ingej amlasan bol shuurhai bna shuu....ATOZ

  • T
    TsM

    Яаж хийрхэхээрээ ингэж солиордог байнаа! Тархи толгой нь юм сэтгэдэг улс уу? үгүй юу? Дэндүү ухаангүй тэнэг тулшрах юм аа.

  • Л
    Лүндэн

    Одоо уул уурхайн яамыг Эрдэнэт рүү , геологийн яамыг Өмнөговь руу. Батлан хамгаалах яамыг Дорнодод, Зам тээврийн яамыг Төв аймагт Аялал жуулчлалын яамыг Завханд нүүлгэ . Иргэдийн паспортын чипыг уншдаг болгоод саналаа хэний ч төлөө, хаанаас өгч болдог болго.

    • 1
      123

      Зөв зөв.опоо нэг гарц гаргахгүй бол хот бүр арай ачаалалд дарагджээ

    • Э
      Энх

      маш зөв санал бна

  • З
    Зочин

    Амжилт хүсье алтай нутгийн залууд . . . .

  • З
    Зочин

    Бүх ИХ ДЭЭД сургууль , яамдыг салбарын хамт нэг аймагт байрлуулбал харин зүгээр шүү.

    • Э
      Энх

      тиймээ. оюутнууд аймаг, сумдын байгууллага, иргэдийн бодит кэйс дээр үйл ажиллагаанд нь ойрхон оролцож, тус нэмэр болж дадлага туршлагаа хуримтлуулж бж сайн мэргэжилтнүүд болж төгсөнө.

  • А
    Амаржаргал

    ХХААХҮЯам Дархан-Уул аймагт төвлөрүүлэх нь маш зөв дэд бүтэц сайн, техникийн парк, МАА н цогцолбор, түүхий эдийн бирж, боловсруулалт, үр тариа, хүнсний ногоо, агрохүлэмжийн аж ахуй, модны тарц суулгац боловсруулалт борлуулалт гээд кластер үйлчилгээг хөгжих том түлхэц болох Дэмжиж байна.

  • Б
    БӨХ ХҮН ИХ ИДНЭ ИХ УНТАНА ДАЙН ТУЛААНД ӨМНӨӨ ОРУУЛ

    ТӨВ АЙМАГ ХОТОД ОЙР ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

  • З
    Зочин

    Зөвхөн Сэлэнгийн тариаланчидад зориулсан яам юмуу

  • З
    Зочин

    Маш зөв. Зоригтой хөдлөх, нүүх болсон. Хөдөө нутаг маань сайхан шүү дээ. Аяндаа хөл толгойгоо олоод жигдрээд сайхнаа мэдэх болно. Дархан зам дэд бүтэц сайтай. Хотоос холдсон нь бүх юмаараа хожно шүү. Нэг дороо бөөгнөрөх цаг үе биш болоод бна

  • Ц
    Цогоо

    Ер нь гол тулгуур бүсэд түүний толгой яам, эрдэм шинжилгээний байгууллагууд, сургуулийг дагалдуулан байршуулж, түүний салбаруудыг бүсүүдийн төвд байгуулах замаар төвлөрлийг сааруулж, үр дүнг дээшлэх хэрэгтэй. Дархан бол барилгын материалын үндсэн түүхий эдийн ордоор баялаг үйлдвэрүүд нь байгуулагдсан байсныг даанч дампууруулсан. Гэвч одоо энд ажиллаж байсан туршлагатай ахмад боловсон хүчнүүд байгаа, тэд эрсдэлтэй асуудлаар зөвлөгөө өгөх бэлэг нөөц байгаа тул энэ чиглэлийг мөн дагалдуулах хэрэгтэй. Үүнд дэд бүтцийн байршил, хөгжил маш их нөлөө үзүүлнэ.

  • З
    Зочин

    Зөв дөэ

  • Б
    Бат

    Аймаг бүрт нэг их сургууль очвол сайнсан, түгжрэлд эерэг нөлөө үзүүлнэ

  • З
    Зочин

    Зөв шүү төрийн байгууллагуудаа хотын захруу шилжүүлбэл маш их зай завсар гарнаа. Төрийн ордныг ч нүүлгэ ккккк

  • З
    Зочин

    Зөв шүү дээ хөдөө аж ахуй яам хотод юу хийнээ

  • З
    Зочин

    Ганц Хөдөө аж ахуйн яам биш бүх яам орон тоогоо цомхотгож 30-50 % бууруулбал көв байхаа. Ингэснээр олон ач холбогполтой.хүмүүс өөрсдөө тунгаан бодоорой.

  • З
    Зочин

    Ёстой самарч байгаа юм бишүү?

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    зочин

    бусад яам төрийн байгуулагууд ийм зоригтой шийдвэр гаргаж хотын түгжрэлийг сааруулахад дэмтэй шүү!

  • З
    Зочин

    MASH ZUV ODOO AJ UILDERIIN YAMIIG ERDENETED, BAIGAL ORCHNII YAAMIIG TUV AIMAGT, ZAM TEEVRIIN YAMIIG DORNOGOVID, ZASGIIN GAZARAA TURGENII AMRUU ZERGEER NUULGEED BUH IH DEED SURGUULIUUDIIG BAGANUUR BAGAHANGAI NALAIH ZEREGRUU NUULGEN HAR ZAHUUDAA HOTIIN GADAA GARGACHVAL UTAA TUGJREL 2 50% BUURNA SHUU!!!!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Маш зөв