ПАРАЛИМП-2024: ОУХМ Уламбаярын СҮРЭНЖАВ паралимпын наадмаас АЛТАН МЕДАЛЬ хүртэж, ПАРАЛИМПЫН АВАРГА боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:сүрэнжав.jpg

Францын нийслэл Парис хотноо 27 дахь удаагийн паралимпын наадам энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд К44 ангилалд ОУХМ Уламбаярын Сүрэнжав Иран Улсын тамирчин Захра Рахимитэй тулалдаж ялалт байгуулан, аваргын алтан медалийн эзэн болж, таеквондогийн төрөлд Монголын анхны ПАРАЛИМПЫН АВАРГА боллоо.

Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм.