90 настай МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа хүртжээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
50
legacy:RADNAA MUGT/раднаа МУГТ.png

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.

Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.

Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Аагиы

    Энэ хийморьтой өвгөн шүү төрд олон жил ажилласан байхаа би 20 орчим медаль авахгүй бол болхоо байлхх

  • Б
    Бат

    80-тай ч байсан мундаг л юм.

  • З
    Зочин

    Раднаа гуай худлаа шүү тэмцээн уралдаанд очихоор насны ангилалд нь хүн байдаггүй ганцаараа гүйдэг дэлхийн рекорд энэ тэрээ гэдэг бүгд худлаа 90 настай гэдэг нь ч худлаа 80 хүрж яваа л хүн

  • З
    Зочин

    Галзуу солиотой улс л ийм юм хэлэх байх. Наад хулгайч чинь 90 биш 80 настай. Ингэж хуурамч худалч байж яаж чадаж байнаа. Бид энэ талаар гомдол гаргана. Монголдоо булай болохгүй одоо олон улсад нүдний булай бололоо. Түй! Тамирчин ч яваагүй. Нэг багш ухаөнтай юм л байса. Баяндалай булган хоёрт. Бид хамт ажиллаж байсан мэдэлгүйдээ!!!!!!

  • З
    Зочид

    Ц.Раднаа гуай 90 настай тамирчин өвөө яаж ингэж олон алтан медаль хүртэж байгаад талархал илэрхийлж байна. Насаараа тамирчин явсан хүнд ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар цол олгох ёстой гэж тэтгэврийн бид бодож байгаа тул та хүлээн авна уу? гэж бодном.