10 сая төгрөгийн шагналын сантай намрын нээлтийн барилдаан ням гарагт болно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/barildaan1.png

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ ням гарагт буюу есдүгээр сарын 08-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдах бөхчүүдийг энэ сарын 6, 7-ны 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Тус барилдааны түрүү бөхөд 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж, тус бүр 1.000.000 төгрөг гардуулахаар болжээ.