ЧӨЛӨӨТ БӨХ: Б.Намбардагва U20 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/nambardagva.jpg

"ПОНТЕВЕДРА-2024" бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 125кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Батбаярын Намбардагва хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Хосей Фүжитаг 4-0, хагас шигшээд Хятадын тамирчныг 8-0 харьцаагаар ялж, хагас шигшээд Бенжамин Аллен Кутерт 13-3 харьцаатай ялагдаад байсан юм.

Улмаар шигшээ барилдаанд Казахстаны бөх Алихан Хуссайновыг 4:1 харьцаатай ялж U20 насны ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.