УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын бүлгийн Нийгмийн бодлого хариуцсан дэд даргаар томилох асуудал яригдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:lodoisambuu gishuun/ЛОДОЙ БХ.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг зарим томилгоог бүлэг дотроо хийхээр зэхэж эхэлжээ. Тодруулбал эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын бүлгийн Нийгмийн бодлого хариуцсан дэд даргаар томилох асуудал яригдаж байгаа аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тус ажлын хэсэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 53 ажлын хэсгийн нэг юм.