Итали Улсад болсон “төгөлдөр хуурчдын уралдаан”-д амжилттай оролцсон Монгол Улсын консерваторын багш, оюутнуудад 24 сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/05/shinezasag11.png

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний хооронд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.