Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 буюу морин цагт саналаа өгнө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:oyuk sanal/оюук1.png

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Сонгуулийн санал хураалтад төрийн өндөрлөгүүд оролцож, улмаар ард иргэддээ хандаж үг хэлдэг билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн 26-р хороонд байрлах "Том жаал" цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өгөх аж. Тэрбээр УИХ-ын сонгуулиар ч тус газар саналаа өгч байсан юм.