СОНГУУЛЬ: Иргэдийн ирц 18:00 цагийн байдлаар 45.7 хувьтай байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:SEH/НИТХ 2024 сонгууль/07.png

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. СЕХ-ноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 45.7 хувьтай байна.

Тодруулбал, нийт 2.2 сая иргэн саналаа өгөх ёстойгоос 962 мянга нь саналаа өгөөд байгаа юм. Сонгогчдын ирцийг бүсээр нь авч үзвэл,

-Баян-Өлгий аймаг - 70 хувь

-Завхан аймаг - 66.3 хувь

-Сүхбаатар аймаг - 65.9 хувь

-Говь-Алтай аймаг - 62.7 хувь

-Ховд аймаг 62.2 хувийн ирцтэй байна.

Харин нийслэл Улаанбаатар хот ирцээрээ "сүүл мушгисан" хэвээр байна. Нийслэлийн ирцийн мэдээллийг дүүргээр нь авч үзвэл,

-Багахангай дүүрэг - 64.4 хувь

-Багануур дүүрэг - 63.2 хувь

-Налайх дүүрэг - 41.6 хувь

-Сүхбаатар дүүрэг - 37.5 хувь

-Баянгол дүүрэг - 36.1 хувь

-Хан-Уул дүүрэг - 35.1 хувь

-Баянзүрх дүүрэг - 33.8

-Чингэлтэй дүүрэг - 33.6

-Сонгинохайрхан дүүрэг 33.5 хувийн ирцтэй байгаа юм.

Санал хураалт 20:00 цагт хаагдах тул үлдсэн хоёр цагийн хугацаанд иргэд та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.