УИХ дахь МАН-ын бүлгийн 5 хоногийн завсарлага дууссан тул бүлгийн хуралдааныг 10:00 цагт товлов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:man buleg/shine2024.png

Долоо хоног бүрийн даваа гарагийн 10:00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралддаг. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон байна.

Сануулахад, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулж, улмаар УИХ-аар хэлэлцэж эхлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын 5 хоногийн завсарлага авсан юм. Учир нь 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлаагүй учраас төсвийн төслийг давхардуулж хэлэцэх нь дэгийн тухай хууль зөрчих эрсдэлтэй гэж МАН-ын бүлэг үзсэн.

Тиймээс өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулган, намын бүлгүүд, байнгын хороод хуралдаагүй юм.