“Боловсролын зээлийн сан“-ийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/346115492_773739954485151_2503851790578404265_n.jpg

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдахаар товложээ. Тухайлбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал,

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/-ийг хэлэлцэх юм байна.