Н.Тавинбэх: Тавантолгой ДЦС-ын тендер маргаантай болсноос шалтгаалж, шүүхийн процесс явагдаж байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Tavinbeh/beh50.jpg

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж эрчим хүчтэй холбоотойгоор "Говийн бүсэд 450 МВт-ын станц барина гээд олон жил болсон ч барьж чадаагүй. Тавантолгой ДЦС-д найдаад байсан чинь нөхцөл байдал маш хүндэрсэн. Цаашид хэрхэх вэ" гэх асуултыг тавьсан юм.

Харин ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Тавантолгой ДЦС-ын тендер маргаантай болсноос шалтгаалж, шүүхийн процесс явагдаж байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна" гэх хариултыг өглөө.