ЧУУЛГАН: “Тусгай хяналтын дэд хороо“-г УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:chuulgan 2024/фото7 - Copy.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тусгай хяналтын Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал өчигдөр /2024.10.16/ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг хүлээн авч, дэмжсэн.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын Тусгай хяналтын дэд хороонд орох хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан ч дэмжигдээгүй юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар санал хураалтад оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дээрх байдлаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж дэмжлээ.