ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлэг эхэлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
00
legacy:chuulgan 2024/чуу шинэ0.png
legacy:chuulgan 2024/чуулган шинэ.png

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Өчигдрийн хуралдаанаар:

-“Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

-“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар:

-“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэх бол

-“Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.