ЗАВХАН АЙМАГ: Засаг даргаар Г.Өнөрбаярыг улираан томилохыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн тул Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 11 сек
00
legacy:unurbayar hud yam/unur zav.png

Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлжээ. Улмаар санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжсэн байна.

Иймээс саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ. Г.Өнөрбаяр нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 7 жил, Завхан аймгийн Засаг даргаар 2 дахь жилдээ ажиллаж буй юм. Түүний товч намтрыг танилцуулбал,

БОЛОВСРОЛ

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Сэтгүүлч мэргэжлээр

2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрантур

2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн докторантур

2013 онд Японы Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийг магистрантураар тус тус төгссөн.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

2001-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд цагийн багш

2003-2005 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дагалдан багш

2005-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд багш

2007-2009 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дэд профессор

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн

2006-2007 онд Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга

2008-2009 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн

2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга

2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга