Г.Дамдинням: Татвар нэмэх юм яримааргүй л байна даа. Тэртэй тэргүй өндөр байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Damdinnyam/0f74fde19ae64759a34fa628bdfe8316 copy.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа "Өндөр өртөгтэй автомашины татварыг нэмэх асуудлыг оруулж ирээгүй байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Татвар нэмэх юм яримааргүй л байна даа. Тэртэй тэргүй өндөр байгаа. Хөдөө, бартаат зам ихтэй улс шүү дээ. Бартаат замын машины худалдан авалт их байгаа бол авто замынхаа хэмжээг нэмэх ёстой л гэсэн үг дээ" гэх байр суурийг илэрхийллээ.

Татвар нэмэх юм яримааргүй л байна даа. Тэртэй тэргүй өндөр байгаа...

Хөдөө, бартаат зам ихтэй улс шүү дээ...

Бартаат замын машины худалдан авалт их байгаа бол авто замынхаа хэмжээг нэмэх ёстой л гэсэн үг дээ... https://t.co/guadLgxXnE

— Гонгорын Дамдинням (@Daimka07) October 22, 2024